-
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын "Эрүүл аюулгүй-цэвэр орчин" бүрдүүлэх 2023 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдад 14 хог тээвэрлэх автомашин, 2 бохир соруулах автомашин нийлүүлсэн.
-
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангах санхүүжилтийн загвар болон шинэлэг арга хэрэгслүүдийг оролцогч талуудаар хэлэлцүүлж шийдлийг санал болгох зорилготой “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форум зохион байгуулагдлаа.
-
“Хүний үхэл зовлонгоор хүртэл бизнес хийх болсон цагт амьдарч байна даа” хэмээн санаа алдах энэ эрхэм манай сонинд хандсан юм. Түүний ойрын төрөл садан нь зүрхний титэм судасны нарийсал гэх оноштойгоор Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барж, Хоёрдугаар эмнэлгийн Шарил хадгалах газарт хадгалуулжээ. Уй гашууд автсан хүмүүс эмнэлгээс хөдлөөд удаагүй байхад Шарил хадгалах газрын Сүмбээ гэх нөхөр утасдаж “Манайд сайн лам байгаа. Гандангийн лам нар бол худлаа шүү. Бидэнд буяны ажлын багц байгаа. Гандангийн зүүн талд нэг компани бий, тэнд оч” хэмээн байршил зааж өгчээ.
-
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг
-
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан боллоо.
-
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIV дүгээр хуралдаанаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн 534 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг баталлаа.
-
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр /2023.09.27/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
-
Гэмтэл согог судлалын үндэсний төвд Тайванийн эмнэлгүүдийн холбоо, “Yuang Rung”, “Tri service”, “Taichung veterans” эмнэлгийн удирдлага, эмч нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 26-нд зочилж, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулж, сургалт хийлээ.
-
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 14. Бархасвадь гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
-
Монгол Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн баг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2023 оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллаж байна.
-
Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагаар ажиллалаа.
-
Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-
Эрүүл мэндийн салбарт сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сувилагчдад зориулсан сургалтыг Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байна.
-
Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр болж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.