-
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамны мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр суманд 80 га талбайд эрдэнэшиш тарьсан хөдөө аж ахуй судлаач, доктрант З.Чулуунцэцэгийн тариалангийн талбайтай танилцав.
-
Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртлээ.
-
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан.
-
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
-
Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцлоо.
-
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт энэ сарын 22, 23-ны өдөр боллоо.
-
Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа.
-
“Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм.
-
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан.
-
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа.
-
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн.
-
Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг салдаг тойрог болон "Энхжин" худалдааны төвөөс "Номин" агуулах хүртэл авто замыг наймдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэл болон 21 аймгийн Боловсролын газар, хэлтсийн удирдах ажилтан, ахлах арга зүйч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж байна.
-
СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шугам угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
-
Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "Ub food festival-2024" наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна.