-
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
-
Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзав.
-
Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзав.
-
Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Хэрэв танд жирэмсэн үеийн дараах аюултай шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах, эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны долоодугаар сарын 4-ний өдөр Астана хотноо уулзлаа.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Астана хотын “Тусгаар тогтнолын ордон”-д хүрэлцэн ирлээ.
-
Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров-тай уулзав.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.
-
Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн,
-
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан. Тус компани нь зургаадугаар сарын 20-ноос Сэлбэ
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
-
Нийтийн тээврийн бодлогын газраас баяр наадмын өдрүүдэд наадамчин олондоо шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх олон боломжийг бий болголоо. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут, мэдээллийг хүргэж байна.