-
Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ үеэр “Korea medical tourism-2023”эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивал зохион байгуулагдсан нь хамгийн өгөөжтэй байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийд эмчилгээ, үйлчилгээгээрээ тэргүүлдэг БНСУ-ынэрүүл мэндийн салбарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа танилцуулж эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн юм.
-
2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэнэ.
-
БНХАУ-д өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д очиж, тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, санхүүгийн хохирол амсах тохиолдол гарсаар байна.
-
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсныг салбарын яамнаас мэдээлсэн.
-
Дотоодын үйлдвэрлэгчдийн сурагчийн дүрэмт хувцасны үнийн мэдээлэл
-
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна.
-
Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 28-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 12. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.
-
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол" -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна.
-
Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөлтэй хамтран 21 аймаг, нийслэлээс Улсын аварга, хошой аварга малчдын төлөөлөл 22 малчныг оролцуулан Улсын аварга малчдын туршлага солилцох арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймагт зохион байгуулав.
-
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу уул уурхайн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор их хэмжээний хог хаягдал үүсэж, байгаль орчныг бохирдуулж, доройтуулж байгаа тул их цэвэрлэгээ зохион байгуулах, БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар хэлэлцсэн.
-
Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байгаа.
-
Мэргэжлийн болон техникийн боловсролын захирал, сургалтын менежер, төсвийн мэргэжилтнүүдэд зориулсан 2 өдрийн сургалтын явцтай салбарын сайд танилцаж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
-
Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 25-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн амынх бэлэн болжээ. Энэ хүрээнд тус алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор ажиллаж байна.