-
2024 оны нэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно.Бусад нутгаар цас орохгүй.
-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.01.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 28. Ангараг гараг. Эрхтэний тэнгэр одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр.
-
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2023 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2024 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллалаа.
-
Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид тусгай хамгаалалттай газрын А бүсэд зэрлэг уулын туруутан амьтдад зориулан эхний ээлжид 6 цэгт 60 боодол буюу 1,5 тонн өвсийг тараан байршууллаа.
-
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо,
-
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоногийн /2024.01.08-2024.01.12/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 18-нас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл иргэдийн тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцож байна.
-
Дели хотноо 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
-
Автомашины оношлогооны хүчинтэй хугацаа 1 жил, өмнөх жил нь хэзээ орсон дараа жил тэр өдрөө ороход болно. Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн орноос хамааран эхний 5 сард хуваарилсан байдаг.
-
2024 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-нөөс 19-ний өдөр хүртэл Хорооны байранд үргэлжилнэ. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
-
Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм.
-
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед “Утсаараа яриулаач гээд миний утсыг аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.