-
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад, дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
-
Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө.
-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.
-
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр 2026.05.25 боллоо.
-
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.
-
Нийслэлийн МАН-ын хороо дөнгөж сая хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг нийт олонхийн саналаар дэмжсэн байна. Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулна.
-
Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 26-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.26/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
-
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Энэхүү уралдааныг нээж Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван үг хэлсэн юм. Тэрбээр “Монголбанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлтийн үеэр төслийн хүрэх үр дүнгийн талаар онцоллоо.
-
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
-
Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг ЗХЖШ-аас тавдугаар сарын 26-нд Офицеруудын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна.