-
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь
-
“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 11302 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм.
-
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нийт 1782 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Зөрчлийн шинжтэй 650, гэмт хэргийн шинжтэй 108, хүний биед халдах 71, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 105, хулгайлах 49, эрүүлжүүлсэн 111, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
-
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 8 иргэний аюулгүй байдлыг ханган, 4,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 16-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэлж, Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. Энэ удаагийн чуулганаар нийт 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
-
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг өнөөдөр (2026.03.12) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлэв.
-
Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 177,059 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 13-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2026 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
-
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
-
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна.
-
Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна.