-
Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа удаа дараа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
-
Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110 мянган шон байдаг. Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна.
-
Хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна.
-
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” болж өндөрлөв.
-
Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,358 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,639 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 732 хэрэг шинээр нээж, 343 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
-
УИХ-ын чуулганы 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо.
-
Монгол Улсын Их Хурлын 2026 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.03.31/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.03.31/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.03.31/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 31-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчимд ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нийлүүлэгддэг хэсэг буюу Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарчээ.
-
Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:
-
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. Сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.
-
Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох, импортын цахилгаан эрчим хүчийг орлох стратегийн ач холбогдол бүхий “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна.
-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.