-
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна.
-
Даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон.
-
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ,
-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 61 гомдол, мэдээллийг шалгав.
-
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө.
-
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
-
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон тус улсын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
-
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өнөөдөр (наймдугаар сарын 1)-өөс эхлүүллээ.
-
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийнхэн Ил уурхайн 8а овоолгын орчимд 75 м3-ын багтаамж бүхий бүрэн автомат буюу ухаалаг, зөөврийн шатахуун түгээх станц суурилуулжээ. Ингэснээр, Ил уурхайд тээвэрлэлт хийж буй автомашины сул гүйлтийг бууруулж, нэгж автомашин бүрийн өдрийн бүтээмжийг дээшлүүлэх боллоо.
-
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нууранд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.
-
Зүүн өмнөд Азийн зарим улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдал сайжирч, аялал жуулчлалын болон бусад зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнууд долоодугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
-
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогос 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ барив.
-
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо.
-
Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.