-
Эрдэнэт үйлдвэр 1978 оноос металл бэлтгэх, боловсруулах, зүсэх, хийн гагнуурт ацетилены хийг ашиглаж ирсэн. Техникийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн ацетилены станцын үндсэн болон нөөцгүй тоног төхөөрөмж болох хийн генераторыг сольж, өнгөрсөн долоо хоногт туршилтын залгалт хийлээ. Энэ долоо хоногт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил үргэлжилнэ гэж Хийн хангамжийн хэсгийн дарга Л.Цогтбаяр мэдээлсэн юм.
-
Н.Мандуул: 2022 оны эцэст чанаргүй зээлийн хэмжээг 30 хувьд, өөрийн хөрөнгийн хүрэлцээг 14 хувьд хүргэх төсөөлөлтэй ажиллаж байна
-
Н.Мандуул: МҮХБ-ны засаглалын хувьд тогтвортой, нөлөөллөөс ангид, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн байдлаар авч явах нь зүйтэй
-
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах тухай саналыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
-
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол тавдугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
-
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
-
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
-
Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 20. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа.
-
Одоогоор цогцолборт газрын 15 мянга га талбайг бүрэн ойжуулсан. Ой, хээрийн түймэр, хортон шавжнаас хамгаалах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тарьц, суулгацаа бэлтгэхэд онцгой анхаарч байгааг Сэлэнгэ аймгийн удирдлага хэллээ.
-
Шинэ Нисэх буудлын хилийн хяналт, гаалийн ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх зохион байгуулалтыг яаралтай хийж ажиллахыг даалгав.
-
2022 оны 5 дугаар сарын 19-ний Пүрэв гарагт Улаанбаатар хотод суурин 38 цэг, түр нэг цэгт 39 багийн 133 эмч, ажилтан 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
-
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Т.Аубакир, Д.Өнөрболор нар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
-
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо.