-
Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна.
-
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа. Аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож онцолсон.
-
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай захирамж бий. Уг захирамжинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажил хариуцсан хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэгжүүлсэн.
-
"COVID-19"-ийн үеийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын төлөөх эрүүл мэндийн санхүүжилтын талаарх хоёр бүсийн хамтарсан семинарыг ДЭМБ, АХБ, Дэлхийн банкнаас 2021 оны 2 дугаар сарын 22, 24, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
-
Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байна.
-
Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 18. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
-
Монгол Улсад Улстөрийн ууган хүчин Монгол ардын нам байгуулагдсаны 100 жил, Эх орончдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол ардын намын дарга Ухнаагийн Хүрэлсүхийн "Тусгаар тогтнол хөгжлийн зуун" илтгэлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргье.
-
Өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг
-
ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
-
Энэ сарын 27-ны өдөр “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардсан. Нислэгээр ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.
-
Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг бууруулж 10 хоног, гэрээр нь ажиглах 4 хоног болгосон, дотоодын халдвар тээгчийг 7+7 (тусгаарлах байранд 7 хоног, гэрээр ажиглах 7 хоног) тусгаарлах болсон түр журмыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, иргэдэд заавар, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдол, саналыг нь шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.
-
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
-
Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.