-
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
-
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
-
Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл буюу Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барихаар төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байсан.
-
Ажлын байрны нэр: Хангамжийн хэлтэс - Катеринг үйлчилгээний мэргэжилтэн
-
Монгол Улсад иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх нөр их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өөрийн залуу нас, халуун сэтгэл, ур чадвар, авьяас билигээ зориулж ирсэн нийт нисэхийн салбарын ахмадууд болон МИАТ ТӨХК-ийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэнд дэвшүүлье!
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлэв.
-
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр танилцууллаа.
-
МИАТ ТӨХК нь Сингапур, Франкфурт, Истанбул, Бээжин, Сөүл чиглэлийн нислэгүүддээ 1 + 1 нэмэлт тээшний урамшуулал зарлалаа.
-
Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг.
-
Гадаадын иргэн, харьяатын газар цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын онцлогт нийцсэн инноваци, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн (isf.mn) систем болон байгууллагын цахим сайт (immigration.gov.mn), цахим хуудаст холбож, үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
-
Хотын дарга Х.Нямбаатар 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
-
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.
-
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр анхны хуралдаанаа хийв.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.09.30/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.09.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.