- Сэтгүүлч
- 2025/10/01
- 195
ЗГ: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр танилцууллаа.
Б.Энхбаяр 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Санал болгох
-
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөгийг өгч залилуулжээ.
-
Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026 оны хоёрдугаар сарын 02-ноос 06-ны ө...


Сэтгэгдэл