-
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
-
Эдийн засагт гадаад хүчин зүйлс илүүтэй давамгайлсан өнөөгийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулахад төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
-
Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа.
-
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай.
-
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.
-
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж, “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ.
-
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр зохион байгуулагдсан “Аж үйлдвэржилт” сэдэвт хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” илтгэл тавилаа.
-
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Елизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцож байна.
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, ерөнхий мал зүйч Д.Батсүрэнгээс малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхийн ач холбогдол, хэрхэн бүртгэлжүүлэх талаар тодрууллаа.
-
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан. Тус хорооны эхний хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.
-
32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
-
Улаанбаатар хотноо зохиогдож буй "Азийн архитекторуудын форум 21” олон улсын чуулга уулзалт нь Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, эрдэмтэн судлаачид хуран чуулж хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас санал, зөвлөмжөө нэгтгэдгээрээ ач холбогдолтой.
-
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэй Парламентчдын анхдугаар чуулган”-ыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслөөс хамтран зохион байгуулж байна. Тус чуулганд УИХ-ын дарга Г. Занданшатар оролцож үг хэллээ.
-
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 6 дахь рейнжер төрлөө. Анхны шанг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг 2002 онд татаж байсан бол 2022 оны 8 дугаар сард Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа дугаар ангийн ахлах ахлагч Хүрэлбаатарын Эрдэнэдаваа