-
Америкийн Нэгдсэн Улсын Үнэт цаас, валютын хороо нь гурван тусдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүгэл үлээгчдэд нийт 3.6 сая гаруй доллар олгож байгаагаа мэдэгдэв.
-
БНХАУ-ын төрийн мэдлийн хөрөнгийн менежментийн томоохон фирмийн гүйцэтгэх захирал асан Лай Шиаомин нь авлигын гэмт хэрэг болон 260 сая ам.долларын хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдож 1 дүгээр сарын 5-ны өдөр цаазаар авах ял сонслоо. Коммунист намын гишүүн байсан түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг төрийн мэдлийн ССТВ телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн байна.
-
Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм.
-
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь өөрийн бүрэлдэхүүнд байдаг Олон улсын авлигатай тэмцэх хэлтсээ байнга өргөжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж байна.
-
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.
-
Москва хотын төрийн албан хаагч асанд шүүхээс 12 дугаар сарын 25-ны өдөр чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял оноолоо. Москва хотын Серпухов дүүргийн дарга асан Александр Шестун нь хахууль авсан, залилан хийсэн,
-
Малайз Улс нь 1.6 сая орчим төрийн албан хаагчтай бөгөөд тэдгээрээс ердөө 0.01 хувь нь өөрийн ажилладаг яам, агентлагийнхаа үйл ажиллагаан дахь авлигын талаар мэдээлэх зоригтой байдаг талаар тус улсын Авлигатай тэмцэх хороо /МАТХ/-ны орлогч дарга, тэргүүн дэд комиссар Шамшун Бахарин Мохд Жамил хэлэв. Мэдээлэх зориг гаргасан албан хаагчдад олон төрлийн урамшуулал олгосон хэдий ч энэ үзүүлэлт бага хэвээрээ байгааг мөн нэмж хэллээ.
-
ОХУ-ын Томск хотын захирагч Иван Клианыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногт баривчилсан ба түүнийг албан тушаалаас чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэсэн байна.
-
Хятад улсын авлигатай тэмцэх байгууллагаас 2014-2020 онд авлигын хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гадаад улс руу оргон зугтсан 7831 иргэнийг эх оронд нь буцаан авчирсан байна.
-
Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх зах зээлийн хэмжээ 2025 он гэхэд 1.99 тэрбум долларт хүрч, 2019-2025 оны урьдчилсан тооцоотой харьцуулахад жилийн өсөлтийн түвшин 13.6% болох таамаглалыг Миллион инсайтс байгууллагын гаргасан тайланд дурджээ.
-
Охайо мужийн хамгийн хүчирхэг улс төрчдийн нэгтэй холбоотой 60 сая долларын хээл хахуулийн сүлжээ гэмт хэрэгт оролцсон хэргээр шалгагдаж байгаа эрчим хүчний компани нь дотоод хяналт, шалгалтын дараагаар гүйцэтгэх захирлаа ажлаас нь чөлөөлжээ.
-
“Goldman Sachs” групп нь авлигын сүлжээнд оролцсоныхоо төлөө шүүн таслах үйл ажиллагааг хойшлуулах гэрээний дагуу АНУ-ын Хууль зүйн яам болон Англи, Сингапурын засгийн газрын байгууллагуудад 2.9 тэрбум ам.доллар төлөхөөр болсон талаар CFO мэдээлсэн байна.
-
БНХАУ нь сургуулийн авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайжруулах хүрээнд шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчийг 2020 онд авлигатай холбогдуулан шалгажээ.
-
Бүгд Найрамдах Косово Улсын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа.
-
Энэтхэгийн Одиша мужийн Цагдаагийн газрын авлигийн хэргийн мөрдөгчид нэгэн инженерийн туслах 48 орон сууц зэрэг 6.53 крор рупи-гээр хэмжигдэх хөрөнгөтэй байсныг илрүүлэн, лхагва гарагт баривчилжээ.