- Сэтгүүлч
- 2024/02/05
- 168
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 25. Сумьяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Санал болгох
-
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Рад...
-
Энэ өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо Зуны паралимпын наадам үргэлжилж, эхний медалийн эзэд тодорч эхлээд байгаа энэ өдөр Таеквондогийн эмэгтэйчүүдийн 5...
Сэтгэгдэл