Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 20. Бархасбадь гараг. Салхины эх одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Өдрийн наран 7 цаг 34 минутад мандаж, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

Санал болгох
-
Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн...
-
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн...
Сэтгэгдэл