Маргааш "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан болно
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.
Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ.
Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Санал болгох
-
Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн...
-
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн...
Сэтгэгдэл