
- Сэтгүүлч
- 2024/03/01
- 287
Сайд Х.Болорчулуун Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жованна Пиккаррета, санхүүгийн хэлтсийн ажилтан Жанлука Феррари, худалдааны хэлтсийн ажилтан Б.Ихбаяр нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Итали Улс хооронд хүнс, хөдөө аж ахуй тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар болох ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах, мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц болон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцлоо.
Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар болон зүүн бүсийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг тус тус онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улстай хамтарч ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг БНИУ-ын “Falconeri” компани Монгол Улсын зудын гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив өгч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж, Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээм...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус ...
Сэтгэгдэл