- Сэтгүүлч
- 2024/04/03
- 425
Аргал оруулахаар гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэнээс “15 настай, эрэгтэй хүүхэд өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй байна” гэх мэдээлэл ирүүлсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж, 54 хүний бүрэлдэхүүнтэй 7 автомашинтай эрлийн баг ажиллаж, алга болсон хүүхдийг гэрээс нь хойш 15 км газарт байрлах айлд байсныг олж тогтоолоо.
Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Санал болгох
-
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл...
-
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл