- Сэтгүүлч
- 2024/04/29
- 412
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны 2 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно.
Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл