Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Муриэл Адамсыг хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд 2020 онд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн явцын талаар мэдээлэл сонсож, төслийн хугацааг сунгах талаар санал солилцов.
 
Тухайлбал, ХНХЯ-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэл, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хүлээж буй гол үр дүнг танилцуулж, төслийн үргэлжлэх хугацаанд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хийгдэх бодлогын зарим асуудлуудад хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Номинцэцэг, Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн захирал Б.Цогбаяр, дэд захирал Г.Гантулга нар оролцлоо гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа