- Сэтгүүлч
- 2020/09/17
- 1026
Компаниуд “1000-инженер” төслийн төгсөгчдийг ажилд авах хүсэлтээ илэрхийлсээр байна
Коосэн хөтөлбөрийн анхны төгсөгчдөөс тус компанид ажиллаж, мэргэшсэн өндөр чадвартай болохоо харуулж байгаад баяртай байгаагаа компанийн зүгээс дуулгасан. Төслийн хүрээнд инженер технологийн мэргэжил эзэмшсэн төгсөгчдөд компанийн үүд хаалга нээлттэй гэдгийг тэд онцоллоо.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хувьд 2020 оны 04 дүгээр сард Коосэн хөтөлбөрийн 24, хос дипломтой төгсдөг Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 оюутан сургуулиа амжилттай төгсөж өдгөө эх орондоо ирээд байна. Төслийн зүгээс төгсөгчдөө ажлын байранд зуучлах зорилгоор 2019 онд “1000 инженер-ажлын байр” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж өнгөрсөн оны төгсөгчид 100 хувь ажлын байртай болсон. 2020 оны төгсөгчдөө ажлын байранд зуучлах зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР-II” нээлттэй өдөрлөгийг 2 дахь жилдээ ирэх 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хийгдэж байна.
Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл