Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2024 оны наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 12, 13-нд нутгийн баруун хагаст, 14, 15-нд барузүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 12, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Алтай, Хангай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20, 21-нд ихэнх нутгаар хална.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд бага зэргийн аадар бороо, 15, 16, 17-нд бороо, 18-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: 13, 19, 20, 21-нд халж шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад хугацаанд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл