- Сэтгүүлч
- 2024/08/12
- 560
ЗХЖШ: Тусгай хүчний цэргийг сурталчлах ажил эхэллээ
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд Тусгай хүчний цэргийг сурталчлах ажил ЗХЖШ-ын даргын тушаалаар 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Сурталчилгааны ажлын зорилго нь Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн нэгтгэл, ангиудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, бие бүрэлдэхүүнд нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг танилцуулахад оршиж байна.
Энэхүү үйл ажиллагааг алслагдсан орон нутгийн анги, салбаруудад цахим хэлбэрээр, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудад хөдөлгөөнт бүлгээр томилогдсон бүрэлдэхүүн явуулна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл