- Сэтгүүлч
- 2024/08/19
- 458
“Монгол-Японы Бизнес Форум 2024” наймдугаар сарын 19-нд болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Япон Бизнес Форум 2024” наймдугаар сарын 19-нд 09:00-18:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.
Энэхүү форумд Япон улсаас 150, Монголоос 400 орчим зочин төлөөлөгч болон бизнес эрхлэгч оролцдог бөгөөд энэ удаа “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр зохион байгуулах юм.
Энэ сэдвийн хүрээнд хоёр улсын экспортыг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологи, цахим хөгжил, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлалын салбарт Монгол-Японы бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн талаар илтгэл, панел хэлэлцүүлэг өрнөх юм.
“Монгол-Японы бизнес форум-2024” арга хэмжээний үеэр өөрийн эрхэлж буй бизнесийг таниулж, Япон, Монголын бизнес түншүүдтэй холбоо тогтоох боломжтой аж.
Санал болгох
-
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4...
-
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөг...


Сэтгэгдэл