УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шаннон Ковлин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, оновчтой төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцолж, салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
 
Тэрбээр манай улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.
 
Сайд Т.Мөнхсайхан манай улсын газар нутгийн болон хүн амын байршлын онцлог байдалтай холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, иргэдийн амь насыг хамгаалахад дэлхийн жишигт нийцсэн яаралтай тусламжийн нисдэг тэрэг, бага оврын онгоц шаардлагатай байгааг онцолж, үүнийг ажил хэрэг болгох, түүнчлэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор сонгогдсон аймгуудад Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр байгуулах тал дээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
 
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
 
Тэрбээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй төслийн явц, цаашдын хийх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа