- Сэтгүүлч
- 2024/09/04
- 239
Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх замын шинэ маршрутыг 280 км байхаар төлөвлөж барина
Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу хучилттай авто замын эхний 10 км-ыг тавиад эхэлсэн гэж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж өнгөрсөн онд ТЭЗҮ нь батлагдаж энэ онд барилгын ажилд зориулж улсын төсвөөс найман тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна.
Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасч 280 км зорчих боломж бүрдэх юм.
Энэ нь Улаанбаатараас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймгууд руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байхаар төлөвлөжээ.
Тус замыг улсын төсөв болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барина гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан...
-
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад б...


Сэтгэгдэл