- Сэтгүүлч
- 2024/09/05
- 541
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгоно
Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан.
Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс гадна техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон 55 мянган тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байна. Хэрэв дээрх тээврийн хэрэгслүүд үзлэг оношилгоонд орж тэнцсэн тохиолдолд авто машиныг хөдөлгөөнд оролцуулна.
Өнгөрсөн жилүүдэд жилд 50-60 мянган тээврийн хэрэгсэл импортоор ирж улсын бүртгэлийн дугаар авдаг байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 89 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар аваад байгааг Замын хөгжлийн удирдлагын төвөөс мэдээллээ.

Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Бэлтгэл ажлын хүр...
-
Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгий...


Сэтгэгдэл