"Бэлтэс Мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны 10 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр хойшлууллаа.

Харин шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардоржийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаагаас гаргасан шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, 2 улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцлоо гэж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа