- Сэтгүүлч
- 2024/09/06
- 423
Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлана.
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлаг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл