Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 24:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал: баруун талын зорчих хэсгийг 2024 оны есдүгээр сарын 13-ны 24:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 14-ний 23:00 цагийн хооронд, зүүн талын зорчих хэсгийг 2024 оны есдүгээр сарын 14-ний 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны 05:00 цаг хүртэл тус тус хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслүүд ЭНЭ зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Ч:18а "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/"

Ч:18б "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - ТЭЦ 3 – Цэцэг төв /зүүн тойрог/"

Ч:20а Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори

Ч:20б Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол

Ч:38 "ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст"

М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад

Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог"

Ч:42 "Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан"

Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"

Ч:73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"

Ч:76 "Архивын ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол"

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа