- Сэтгүүлч
- 2024/09/13
- 213
Их өгөгдөлд тулгуурлан ажиллах хүчний судалгааг бодитой болгоно
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй уулзлаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжийн талаар ярилцав.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний судалгааг ИХ ӨГӨГДӨЛ-д тулгуурсан гаргаж, салбарын статистик мэдээллээ бодитой болгоно гэдгийг сайд онцоллоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилттой үйл ажиллагаа явуулдаг.
Тэдний зүгээс ростерийн буюу 14*14 ээлжийн ажилтай холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай байгааг онцлов.
Мөн нийгмийн түншлэлийн гурван талт хороонд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оруулахаар ярилцлаа.
Ирэх жилүүдэд хувийн хэвшлийн бизнесийн төслүүдэд шаардлагатай ажиллах хүчний хамтарсан судалгаа гаргана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуула...
-
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл