2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ
Энэ оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 110.6 сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 107.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.
Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувийн өсөлт үзүүлжээ.
Тэгвэл 2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 62.9 сая тонн ачаа, төмөр замаар 32.3 сая тонн ачаа, 7.6 мянган тонн ачааг агаарын тээврээр тээвэрлэлээ.
Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл