- Сэтгүүлч
- 2020/09/24
- 1506
Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 189,5 мянга орчим айл өрх хамрагдана
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж ирсэн.
Уг тогтоолоор батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг “100 хувиар” гэж өөрчлөхөөр холбогдох яамдаас саналыг авч, Засгийн газрын өнөөдөр /2020.09.23/-ийн хуралдаанаар шийдвэрлүүллээ.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сараас дараа оны 03 дугаар сарыг дуустал оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ.
Энэхүү хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төв, 3 сум (Хархорин, Мандал, Замын-Үүд)-ын 189,5 мянга орчим гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүд хамрагдах юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл