“Бөртэ чоно-2024” энэ сарын 19-нд болно
Монголын үндэсний олимпын хорооны Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах "Бөртэ чоно-2024" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19-нд Улсын драмын эрдмийн театрт болно.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 4.3-т заасныг тус тус үндэслэн тус наадмыг зохион байгуулах ажлыг хэсгийг баталсан.
Энэ өдрийн хурлыг БТСУХ-ны дарга О.Баттулга удирдан явуулж зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын Драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцов гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУЭАЭ)-тай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийг 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. ...
-
2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун,...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл