Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 2 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх хийх чиг үүргийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, “Монгол кино нэгтгэл”, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Усны газар, “Эрчим хүчний үндэсний төв”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагад тус тус ажиллав.

Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг өөрчлөх, хүчингүй болгох санал хүргүүлэх чиглэлээр Батлан хамгаалахын сайдын “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам” болон Засгийн газрын 2023 оны “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянаж, Зөрчлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлж өөрчлөх талаар санал хүргүүлэв.

Энэ хугацаанд авлигын эсрэг сургалтад 513 албан тушаалтныг хамруулав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа