
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр болно.
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай танилцана уу.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явуулах судалгааг нийтэллээ.
Санал болгох
-
ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далан...
-
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.
Сэтгэгдэл