БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооноос Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын 123 бодлогын зорилтыг энэ наймдугаар сард танилцуулсан. 

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын зорилттой холбогдуулан дараах зүйлсийг онцолжээ.

Үүнд:

  • Гадаад ажилчдад цогц дэмжлэг үзүүлэх, ажиллах зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх,
  • Гадаад ажилчдыг дэмжих төвийг сэргээн байгуулах,
  • E-9 визээс E-7 виз рүү шилжих шилжилтийг дэмжих,
  • БНСУ-д гэр бүлээрээ шилжин ирэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хүн ам сийрэгтэй орон нутагт тогтвортой суурьших нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гадаад ажилчдыг ажлын байраар хангаж буй ажил олгогчдод тавих хяналт шалгалтыг чангатгах,
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдүүлэх,
  • Хөдөлмөрийн үнэлгээг хэрэгжүүлэх,
  • Хөдөлмөр менежментийн харилцааг сайжруулах,
  • Хүнд нөхцөлд ажиллаж буй гадаад иргэдийг хамгаалах,
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зэрэг багтжээ.

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооны Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын судалгааны багийг ахалж буй Үндэсний Ассамблейн гишүүн И Юун Ү “Зөвхөн амьдрахын төлөө хөдөлмөрлөх бус, хөдөлмөрөө чин шударгаар үнэлүүлж, хөдөлмөр эрхэлдэг хүн аз жаргалтай байх нийгэм рүү урагшлах ёстой. Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын хөдөлмөрийн бодлого нэг талыг барьж, зөвхөн ажил олгогчдод давуу байдал олгох бус, харин хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалсан, тэнцвэртэй байх болно” гэж онцоллоо гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа