
- Сэтгүүлч
- 2020/10/14
- 646
Найман эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай гэж оношлогддог
Жил бүрийн аравдугаар сарын 13-нд дэлхий даяар “Хөхний даруулгагүй өдөр”-ийг өнгөрүүлдэг. Энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг хөхний хорт хавдраар өвчлөгсөд эзэлдэг.
Дэлхийн нийтэд найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогддог бол Монгол Улсын хувьд 100 мянган эмэгтэй тутмын 204 нь уг өвчнөөр өвчилдөг гэх судалгаа гарчээ.
Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм. Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаарай.
Үүнд:
•Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.
•Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.
•Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах
Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хөхний хорт хавдрыг эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг. Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд
- Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих
- Зөв хооллох
- Гормоны эмчилгээг хязгаарлах
- Хүүхдээ хөхөөр хооллох
- Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдахыг эрхэмлээрэй.
Эх сурвалж: МЭХ
Санал болгох
-
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотноо Азийн VI элсний наадмыг 2026 оны дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 14 спортын 15 дэд төрөлд зохион байгуулахаар шийдвэрлэ...
-
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Сэтгэгдэл