Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 964 хэрэг шалгагдаж байна.
Гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд удаа дараагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөнгө угаасан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Н.Ш нь шаардлага хангаагүй иргэдийн нэр дээр зээл гаргаж өөртөө болон бусдад олгосноор байгууллагад 520,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Санал болгох
-
Нийслэлд жилд 1.5 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүнээс ердөө 25 хувийг нь дахин боловсруулж байна.
-
Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө ...


Сэтгэгдэл