Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг, Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний нэг хэсэг болон хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар өнөөдөр /2026.05.28/ боллоо.

Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 7 км/цаг, нийтийн тээврийн дундаж хурд 10 км/цаг байна. Эдгээр хүндрэл нь иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засагт нөлөөлж байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд парк шинэчлэл тодорхой хэмжээнд хийгдсэн ч, нийт системийн ачааллыг дангаар шийдвэрлэхэд хангалтгүй хэвээр байсаар байна.

Иймд тээвэрт суурилсан хөгжил буюу нийтийн тээвэр, явган зорчих, дугуй унахыг үндсэн тээврийн хэлбэр болгон дэмжих хот байгуулалтын загварыг хөгжүүлж, олон талт, идэвхтэй, амьдрахад таатай орчин бүрдүүлэх шаардлагатайг энэхүү судалгаа харуулж байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа