“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт оношлогооны төв Монголд ажиллалаа
“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт эмнэлзүйн оношлогооны төв 2026 оны тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-ний хооронд Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр ажиллалаа.
Энэ хугацаанд “РЖД-Медицина”-гийн эмч нар Улаанбаатар төмөр замын Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, Улаанбаатар гэсэн долоон гол өртөөнд иргэдэд үзлэг, оношлогоо хийв. Өдөрт дунджаар 200 орчим хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн галт тэргээр үйлчлүүлсэн иргэд дотрын эмч, зүрхний эмч, мэс засалч, хүүхдийн эмч, урологич, эмэгтэйчүүдийн эмч, дотоод шүүрлийн эмч, шүдний эмч, нүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсан байна.
Мөн ЭХО, ЭКГ, дотоод шүүрлийн шинжилгээ, рентген, маммографи зэрэг олон төрлийн оношлогоо хийсэн нь алслагдсан суурин газрын иргэдэд нэн хэрэгцээтэй тусламж болжээ.
Монгол Улсад эмнэлгийн галт тэрэг ажилласан эхний өдөр Замын-Үүд өртөөнд 270 хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
ОХУ-ын эмч нарын Монгол Улсад ажиллах энэхүү ажиллагааг “Илгээлт Добро” хүмүүнлэгийн төслийн хүрээнд “РЖД” ХНН-ийн санаачилгаар, “УБТЗ” ХНН болон Россотрудничествотой хамтран зохион байгуулжээ.
Санал болгох
-
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үн...
-
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн ө...


Сэтгэгдэл