- Сэтгүүлч
- 2020/11/23
- 882
Эрдэнэт үйлдвэр Халдваргүйтгэл, хамгааллын аюулгүйн бүс байгуулан ажиллаж байна
Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр уурхайчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс Халдваргүйтгэл, хамгааллын аюулгүйн тусгай бүс байгуулж, тэнд ажиллах дүрэм, горим тогтоолоо. Мөн жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ажилтнууд, хүний төвлөрлийг сааруулах зорилгоор зайнаас болон цахимаар ажиллах боломжтой ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ.
Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт хоногт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 5.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.8 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж байгаа нь Монголын эдийн засгийн тулах цэг, түших тулгуур болж байна. Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ажилчдаа шинжилгээнд бүрэн хамруулах үйл ажиллагааг цэгцтэй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар уурхайчдын 60 гаруй хувь нь оношлогоонд орж сөрөг хариу гарчээ. Мөн шуурхай мэдээллийн 757-73400утас ажиллаж байна.
ФОТО: Б.БАТТӨГС
Санал болгох
-
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэ...


Сэтгэгдэл