
- Сэтгүүлч
- 2020/12/02
- 1220
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэцүүлгийг хийлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас гаргасан хоёр саналын томьёоллоор санал хураав. Гишүүний зүгээс, төслийн 1 болон 2 дугаар зүйлийн “өвс, бүх төрлийн малын тэжээл” гэснийг “мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс” гэж, төслийн 3 дугаар зүйлийн “5 дугаар сарын 1” гэснийг “7 дугаар сарын 01” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов.
Санал болгох
-
2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлж...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.18/ хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл