- Сэтгүүлч
- 2020/12/02
- 869
ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас гаргасан саналын гурван томьёоллоор санал хураалаа. Тэрбээр “төслийн 1 болон 2 дугаар зүйлийн”бүх төрлийн малын тэжээл” гэснийг “мал, амьтны бүх төрлийн тэжээл” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн “боловсруулсан ургамлын тос” гэсний дараа дотоодод борлуулсан мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “5 дугаар сарын 01” гэснийг “7 дугаар сарын 01”гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов
Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл