- Сэтгүүлч
- 2020/12/11
- 510
Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын медиа чуулган болно
Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан ОХУ-ын Шинжлэх ухаан дээд боловсролын яам, Оросын залуучууд, хүүхдийн нэгдлийн үндэсний зөвлөл, РТУ МИРЭА (Оросын технологийн их сургуулийн дэргэдэх Олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн) хамтран Монгол-Орос залуучуудын уулзалтыг энэ сарын 3-нд хойд хөршийн Москва хотод зохион байгуулсан.
Дээрх уулзалтад Орос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь ОШУСТ-ийн захирал Базархандаев Амгалан Ринчинович онлайнаар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн.
Мөн Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Москва хотын багшийн их сургуультай хамтран “Нээлттэй боловсролын хэрэгсэл, нөөц бололцоо” орос хэл дээрх зайны сургалтыг энэ сарын 4-нд зохион байгуулсан. Уг сургалтад Монгол, Оросын тэргүүлэх эрдэмтэн, шинжээч, судалгааны ажилтан, Монгол Улсын нийслэл болон орон нутаг дахь ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал зэрэг 350 гаруй хүн оролцсон.
Үүнээс гадна Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын медиа чуулганыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээрх медиа чуулга уулзалтыг зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын бүх сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа аж.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл