- Сэтгүүлч
- 2021/01/05
- 791
Хакүхо М.Даваажаргал "Covid-19"-ийн халдвар авчээ
Ёкозүна Хакүхо Даваажаргал шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж Японы мэргэжлийн Сүмогийн бөхийн холбоо өнөөдөр зарлалаа.
Мэргэжлийн Сүмо бөхийн дээд зиндаанд 44 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон Монголоос төрсөн их аварга Ням гарагт Токио хотноо эхлэх Их сүмогийн шинэ жилийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан хэмээн тус улсын japantimes.co.jp сайт мэдээлсэн байна.
Эргэн сануулахад их аварга 2019 оны есдүгээр сард албан ёсоор Япон улсын иргэн болсон билээ. Учир нь Сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан гэдгээ тайлбарласан юм.

Санал болгох
-
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд ...
-
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл