Дэлхийн 170 гаруй орны сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэдэг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /ОУСХ/ үйл ажиллагаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл  төлөөллөөрөө дамжуулан идэвхтэй ажиллаж ирсэн.

Өнөөдрийн байдлаар Олон Улсын сэтгүүлчдийн холбооны Ази, Номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан нөөцийн зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр,  Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сэтгүүлч С.Алтанцэцэг нар ажиллаж байна.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь гурван жил тутамд ээлжит их хурлаа хийж, дэлхий дахинд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүл зүй, сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн хурц  асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн олон улсын анхаарлыг хандуулдаг. Ээлжит 30 дугаар их хурал 2019 онд Тунист болж, МСНЭ-ийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон. Харин 31 дэх удаагийн Их хурал 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдахаар болоод байгаа юм. Энэхүү эрхийн төлөө МСНЭ 11 оронтой өрсөлдөж, сүүлийн шатанд Франц улстай тунаж үлдэн улмаар өнгөрсөн оны долдугаар сард тус эрхээ авсан юм.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулах их хурлын бэлтгэлд онцгойлон анхаарч, ОУСХ-ны гишүүнчлэлийн татвараа баталгаажуулан ажиллаж байна.  Тус их хуралд дэлхийн 170 улсын 400 орчим сэтгүүлч, мэргэжлийн холбоодын тэргүүн, удирдлагууд хүрэлцэн ирэх ба энэ нь Монгол Улсын гадаад сурталчилгаанд чухал нөлөөтэй арга хэмжээ болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа