- Сэтгүүлч
- 2020/06/03
- 1083
“ТОП”-ууд Эрдэнэт үйлдвэрт зочилж, улсын хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ
Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, ажлын байр олноор бий болгон улсын хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн Эрдэнэс Таван толгой, Оюутолгой, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар төмөр зам, MCS, Петровис, МАК, Шунхлай компанийн захирлууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрт зочилж, улс орны эдийн засгийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран анх удаа зохион байгуулсан уг уулзалтад оролцогч магнатууд ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлсэн манлай үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Белазын гарааш, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд Эрдэнэт үйлдвэрт зочилж, Монголын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх 10 компанийн үүрэг оролцоог тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон “Эрдэнэтийн тунхаг” гаргалаа. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ УИХ, Засгийн газарт энэхүү тунхаг бичгээ өргөн барина гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярилаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
Сэтгэгдэл